一段新蒙文

阅读:4796回复:0
2008-06-21 14:08
写私信
楼主#
一段新蒙文  
 Өвөр монголын үндэстнүүд өөрийн урт удаан түүхээрээ Хятадын соёлын чухал хэсгийг бүрэлдүүлсэн юм. Хөх хотын зүүн дүүрэгт байгаа даяао гацааны да-яао соёл нь одоогоос 700 мянган жилийн өмнө буй болсон хамгийн эртний соёл иргэншлийн үлдэгдэл бөгөөд Хятадад одоо хүртэл олдохуйяа бэрх чулуун зэвсгийн үеийн эрт, дунд, сүүлч гурван үеийн том чулуун зэвсэг хийж байсан газар болно. Их зуун аймгийн Үшин хошуунд байгаа Бортохойн соёлын буурь нь одоогоос 50-35 мянган жилийн өмнөх зүйл бөгөөд Бээжингийн Жеү кеүдяний уулын агуйн хүний соёлтой мөр зэрэгцэн нэрд гарч байна. Улаанхад хотын Хүн Шань дүүрэгт байрлах өнгөт паалан, шинэ чулуун зэвсэг, хаш эдлэлийн цуглуулгаар гол онцлогоо болгосон Хүн Шаний соёл нь одоогоос бараг 5.6 мянган жилийн тэртээх соёл иргэншлийн үлдэгдэл бөгөөд Монь уулан дахь хадны зураг хятадын хадны зургийн хамгийн том эрдэнэсийн сан мөн.

Энэ нь Бугат хотын Гү Ян шяниас Алаша аймгийн Алаша зүүн хошуу хүртэлх Монь уулаар тархсан байдаг. Хадан зурагт араатан, жигүүртэн, унаатай, явганаар мал адуулж байгаа дүрс, аймаг ястны хоорондоо байлдаж байгаа дүүрс, тав гурав ба дөрөв зургаагаар жагссан морьт цэргүүдийн дүрс, үйл явдлуудын тухай дүрс тэмдэглэл, бичиг, нар сар, од үүл зэрэг одон орны зураглал, арга билгийн шүтлэг, нарны сахиус, тэнгрийн сахиус, нүүрний баг, хөлийн мөр болон бусад олон зүйлийн тэмдэг бүхий дүрсүүд байна. Монь уулын хадны зураг бол хуучин чулуун зэвсгийн сүүлчээс шинэ чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе, эртний төмрийн үеэс Хятадын Мин, Чин гүрний төр хүртэл үргэлжилсэн түүхийн ул мөр юм. Монь уулын хадны зургийг Хятадын эрт дээр зеийн хойт зүгийн нүүдэлчин аймагуудын бүдүүлэг амьдрал улам боловсронгуй болсон үйл явцыг үзүүлсэн зурагт альбом гэж хэлж болно.
 
 

最新喜欢:

跨境电商运营...