察哈尔八旗 阅读:3512回复:0
"Цахар найман хошуу"гэдэг дууны ирэлт
"Мандаж гарах нар нь хө, Манан будан татана хө. Манай нутаг цахар найман хошуу нь, Эндээс хэдүй хол бэ" хэмээн дуулдаг зургаан бадаг, хорин дөрвөн мөр бүхий "Цахар найман хошуу" (бас "Мандаж гарах нар" ч гэдэг) гэх Цахар цэргийн дуу бол Манж төрийн хатуу эрхшээл дор 1755-1759 оны түүхэн хугацаанд Шинжянгийн Хойд аймгийн Амарсаагийн Манжын түрэмгийлэлийг эсэргүүцсэн зэвсэгт бослогыг дарангуйлахаар зарлиг хүлээн мордон гарч Зүнгарын дайнд биеэр оролцсон Цахар морит цэргийн дайчин эрчүүдийн өсч төрсөн өлгий нутгаа дуртган санагазсан түүхэн гунигт цэргийн дуу болно. “冉冉升起的太阳哟 轻烟薄雾飘荡着哟 我们的故乡察哈尔八旗哟 离这里还有多远哟” 这是一首名叫《察哈尔八旗》的民歌(也叫《升起的太阳》),歌含六节,共二十四句。说起这首察哈尔的军中歌曲,要追溯到清朝1755至1759年间,新疆辉特部的阿睦尔撒起兵反清,当时察哈尔骑兵受命镇压反叛,前往征战准噶尔;军中的士兵忆及故土,唱出了这首忧伤的歌曲。 Тухайн үед Цахар нутгаас хоёр мянган цэрэг эрс модсон боловч газар нутаг хол, аян зам урт, гашуун зүдүүр их, уур амьсгал зохицохгүйгээс болж зуу жараад цэрэг эрс нь зам зуураа үрэгджээ, 1837 цахар цэрэг л Шинжянгийн Илид хүрч очсон байжээ. Ингээд Амарсаагийн ойрд цэрэгтэй бүхэл нэг жил тулалдаад, дайн байлдаанд мянгаад дайчин ханиа хохируулаад, энэ удаагийн зэвсэгт бослогыг дарангуйлж, баруун хойт хязгаарыг түвшитгэж чадсан боловч арай найман зуу ерээд хүн амьд мэнд үлджээ. Гэтэл Манжын засгийн газраас тэднүүсийг өлгий нутагт нь буцааж ирүүлсэнгүйгээр харин Шинжянгийн Ойрдын Или, Тарваадайгийн хилийг батлан сахиулахаар тогтож, тэднүүсийг 110 хүнээр нэг сум болгоод, тэр газарт нь хүрч атар хагалбурлан, тариа тариулж, мал малжуулан айл өрөх болгож, сууршуулсан билээ. 当时,有两千名军人从察哈尔故乡出发,由于一路上各种艰难困苦,加之水土不服,导致有160人左右在途中丧命,最终到达新疆伊犁的只有1837人。接着,又同阿睦尔撒的卫拉特军队作战整整一年,有近千名士兵捐躯战场;此次叛乱虽得以镇压,西北边疆虽得以平定,但最后平安活下来的士兵只有890名左右。尽管如此,满清政府却没有让他们返回故乡,而是决定让他们镇守伊犁和塔尔巴哈台之边,将他们中的每110人编为一个苏木,在当地垦荒种田,蓄畜放牧,由此安家。 Тэгээд тэдгээр цэрэг эрчүүд эр хонгороосоо хагацан салсан ойрд бэлбэсэн бүсхүйчүүд болон энэрэлт эцгээсээ хагацан салсан ойрд хүүхэнчүүд жич энхрэй хүүгээсээ хагацан салсан ойрд эмэгэдүүдийг нэг нэгээр чирэн гаргаж, гэргий сонгуулан үс холбосон эр эмийн дансанд оруулсан гэдэг. Манж хааны зарлиг дагаж, ойрд нутагт нийнхүү айл өрөх босгохдоо тэдгээр цахар цэрэг эрчүүд, ойрд эмэгэдийг сонгож авсан нь эх хүү хоёр болж, ойрд хүүхэнчүүдийг сонгож олсон нь эцэг хүүхэн хоёр болж, үе хураг ойрд бүсгүйчүүдийг сонгож олсон нь эр эм барилдаж, тэрэх гай зовлонг хамтаар аргацан өнгөрүүлж, "хуучин цахар" гэдэг найман сум цахар айлууд ийнхүү шинжянд алдаршин, тэднүүсийн хойч үейнх нь одоо болтол бас "Манай нутаг цахар найман хошуу, эндээс хэдүй хол бэ" хэмээн мөрөөдөн дуулсаар байгааг дээр зууны ерөөд оны эх болтол нүдээрээ үзэж, чихээрээ сонч байсан бөгөөд хари нутагт тэнүүчлэн явсан хүмүүс сонсоод бүр л халуун нулимсаа өөрийн эрхгүй бөмбөрүүлдэг байна. 据说后来,这些士兵同当地寡居的卫拉特妇女,失去父亲的卫拉特少女和失去儿孙的卫拉特祖母关系逐渐好转,并开始互相通婚。这些士兵受命留在卫拉特以后,各自选择卫拉特老妇拜为母亲,选择卫拉特少女如亲女抚养,选择卫拉特妇女结为夫妻,自此相依为命,患难与共。由此,被称之为“旧察哈尔”的八个苏木之名在新疆传了开来,自那以后,“我们的故乡察哈尔八旗哟,离这里还有多远哟”的歌声便传唱不休,直到如今,在上世纪九十年代初仍有眼见耳闻;离乡的游子每每听到此歌,总是热泪盈眶,不能自已。 |
最新喜欢:iMjmJ.... |