阅读:12160回复:21

[资源分享]草原金曲-哈琳 附歌词(外蒙斯拉夫文)

楼主#
更多 发布于:2010-10-16 20:16
本帖最后由 burgad 于 2010-10-16 21:08 编辑

哈琳-悲泣的母驼.mp3

Ингэн тэмээний буйлаа  (悲泣的母驼)

Ботго нь эндсэн ингэн тэмээ
Борхон толгодыг ганхтал буйлна
Боривоо хөштөл алсыг харуулцаад
Босоо салхинд нь горьдонгүй буйлна

Эгшигт харцаар хайсан эжий минь
Ингэний шилбийг тасартал буйлна
Энэ л говьдоо өсгөсөн эзнийхээ
Эмээлийн бүүргийг хагартал буйлна

Ботгоо нэхсэн ингэн тэмээ
Борхон толгодыг ганхтал буйлна
Үдшийн бүрий шиг хархан нүднээсээ
Үйлийн нулимсаа ширгэтэл буйлна

Эгшигт харцаар хайсан эжий минь
Ингэний шилбийг тасартал буйлна
Энэ л говьдоо өсгөсөн эзнийхээ
Эмээлийн бүүргийг хагартал буйлна
Эмээлийн бүүргийг хагарта та та тал буйлна

Ботгоо нэхсэн ингэн тэмээ
Борхон толгодыг ганхтал буйлна
Шившээн чинэрсэн хөхнөөсөө
Шингэн сүүгээ садартал буйлна

Эгшигт харцаар хайсан эжий минь
Ингэний шилбийг тасартал буйлна
Энэ л говьдоо өсгөсөн эзнийхээ
Эмээлийн бүүргийг хагартал буйлна

最新喜欢:

跨境电商运营iMjmJ.Com跨境电商运营...
沙发#
发布于:2010-10-16 20:26
本帖最后由 burgad 于 2010-10-16 21:12 编辑

http://www.tudou.com/programs/view/vMquk4J54Qg

Зуслангийн уянга (夏牧场彩虹)

Yг. Р.Чойном  Ая. X. Баатар

Зvйл зvйлийн цэцэг хуар нь хє
Зvлгээ дагаад ургаа юу даа хє
Зvйтэй тєрсєн чи л минь ээ хє
Зvрхээ дагаад учраа юу даа хє
Дахилт

Хайтан сэндэр цэцэг хуар нь хє
Хангайгаа дагаад ургаа юу даа хө
Хайртай тєрсєн чи л минь ээ хє
Хайраа дагаад учраа юу даа хє
Дахилт

Хvжийн vнэртэй цэцэг хуар нь хє
Хvрээ дагаад ургаа юу даа хє
Хvний жаахан чи л минь ээ хє
Хvслээ дагаад учраа юу даа хє
Дахилт
Хvслээ дагаад учраа юу даа хє
板凳#
发布于:2010-10-16 20:37
本帖最后由 burgad 于 2010-10-16 21:12 编辑

http://www.tudou.com/programs/view/-F1ELVlFMiU/

Монгол морь (蒙古马)

Уулан сайхан зоод нь
Нарны туяа солонгорсон
Hавч сайхан талдаа
Салхи исгэрүүлэн наадсан
Сайхан монгол морь минь
Сайхан монгол морь минь
Сайхан монгол морь минь
Сайхан ч монгол морь минь

Зээрийг гүйцэм хурдаараа
Хээр талыг туулахдаа
Унаган багаасаа хол явсан ч
Унасан нутагтаа эргээд ирсэн
Сайхан монгол морь минь
Сайхан монгол морь минь
Сайхан монгол морь минь
Сайхан монгол морь минь

Дайны талбарт эндсэн эзнээ
Дайсны саварт алдаагүй
Дайчин нөхдийнхэн хүүрийг сахиад
Нулимс бөмбөрлөн зогсож байсан
Сайхан монгол морь минь
Сайхан ч монгол морь минь
Сайхан монгол морь минь
Сайхан ч монгол морь минь

Сайхан монгол морь минь
Сайхан ч монгол морь минь
Сайхан монгол морь минь
Сайхан ч монгол морь минь----
地板#
发布于:2010-10-16 20:39
本帖最后由 burgad 于 2010-10-16 21:13 编辑

http://www.tudou.com/programs/view/_I_Fwvw1E2E/

Настай Ээж (年迈的母亲)

Мөнхийн аршаан байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юм сан
Миний ээж настай шүү
Хайртай ээждээ очих юм сан
Дахилт

Өвсний толгой цайрахад
Өвөл болсны шинж үүдээ
Өрөө ч мэдэлгүй уйлах юм
Ээжийгээ санасны шинж үүдээ
Дахилт

Алган дээр нь бөмбөрүүлсэн
Айлын хороонд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг нь яаж хариулан даа
Дахилт
 
Энгэрийн цэцэгийн ярвиг шиг
Адам залуу насанд аа
Өтлөх гэдэг мэдсэнгүй
Өрөвдөж суундаа ээжийгээ
Дахилт

Миний ээж настай шүү
Хайртай ээждээ очих юм сан
4#
发布于:2010-10-16 20:44
本帖最后由 burgad 于 2010-10-16 21:13 编辑

http://www.mtyyw.com/digg/show.php?tid=4164


Сайхан чамайгаа (美好的你)

Сайхан чамайгаа
Тэврэн суусан
Саруулхан үдэш
Дэндүү намуухан
Сарны туяанд
Нүдийг чинь ширтээд
Сана сэтгэл минь
Дэндүү намуухан
А а а а  Дэндүү намуухан
А а а а  Дэндүү намуухан

Амраг чамайгаа
Налан суусан
Аниргүй орой
Дэндүү намуухан
Ай дуу зөөлөн
Шивнээг чинь сонсоод
Амин зүрх минь
Дэндүү намуухан
А а а а  Дэндүү намуухан
А а а а  Дэндүү намуухан
А а а а  Дэндүү намуухан
А а а а  Дэндүү намуухан

А а а а  Дэндүү намуухан
5#
发布于:2010-10-16 20:47
http://v.youku.com/v_show/id_XODUyOTA1OTI=.html

Торгууд Нутаг(土尔扈特故乡)

Өндөр өндөр ууланд аа
Өтгөн будан татана хө
Өлгий их Торгууд нутаг минь
Өндөл мөндөл санагдана хө

Давхар давхар ууланд аа
Дангийн будан татана хө
Далай их Торгууд нутаг минь
Дандал мандаал санагдана хө

Хар хар морь минь хө
Хазаараа дараад сэвэгнэнэ хө
Ханагар их Торгууд нутаг минь
Хавар намартаа санагдана хө
6#
发布于:2010-10-16 20:54
http://www.56.com/p70/v_MTAwNDg3Njk5.html

Хархүү (黑小子)

Хархүү чамдаа дурлаад байна
Харна уу байна уу өөрөө мэднэ дээ
Ханиж суухыг хүсээд байна
Хайрлана уу байна уу өөрөө мэднэ дээ

Торгон дээлийг шаглаад байна
Өмсөнө үү байна уу өөрөө мэднэ дээ
Тогтож суугаад шаналаад байна
Өрөвдөнө үү байна уу өөрөө мэднэ дээ


Уяан дээр тосмоор байна
Ирнэ үү байна уу өөрөө мэднэ дээ
Уйлж л суугаад ярьмаар байна
Итгэнэ үү байна уу өөрөө мэднэ дээ

Сахиус бурхандаа залбираад байна
Санана уу байна уу өөрөө мэднэ дээ
Амраг чинь болохыг банжаад байна
Авна уу байна уу өөрөө мэднэ дээ

Хархүү чамдаа дурлаад байна
Харна уу байна уу өөрөө мэднэ дээ
Ханиж суухыг хүсээд байна
Хайрлана уу байна уу өөрөө мэднэ дээ

Хайрлана уу байна уу өөрөө мэднэ дээ
7#
发布于:2010-10-16 20:56
http://player.kuwo.cn/webmusic/play?mid=MUSIC_868700&from=music2wm_s

Хулсан ташуур (竹鞭)

Хулсан ташуур нь байгаасай
Хуруундаа нь өлгөөд явах юмсан
Хууль цаазгүй ч болоосой даа, хүү минь, хө
Хуучин нутаг яруу даа буцах юмсан даа, яая даа хө

Яргай ташуур нь байгаасай
Янзы нь олоод барих юмсан
Яллаад цаазгүй ч болоосой даа, хүү минь, хө
Яргайтынхаа голдоо буцах юмсан даа, яая даа хө
Яргайтынхаа голдоо буцах юмсан даа, яая даа хө

Гүншүү дээлтэй Гүнжидмаа
Гүнгийн хатанд цанхаатай
Гүнг эхнэр авснаас хойш, хүү минь, хө
Гөлөрөхийн өвчинтэй болов уу даа, яая даа
8#
发布于:2010-10-16 20:59
http://www.tudou.com/playlist/playindex.do?lid=8024311&iid=27908063
http://www.56.com/u28/v_NTI4NDA4NDk.html

Хун Галуу (鸿雁)

Хун галуу нисээд хурмуст дээр дэгдлээ
Халих сүүдэр газар дээрээ хө
Хонгор минь хол яваад газрын хязгаарт хүрэхэд
Хэзээ үүрд миний л цээжинд хө

Өнгөрсөний нь бодохоор үг чинь мнмий цээжинд
Нүүр зүсний нүдэн өмнө хө
Урин дулаан болоод усны шувууд ирэхэд
Ах минь яагаад ирэхгүй бэ хө

Газар усны тэртээгээс чиний хэлсэн үг чинь хө
Аяндаа нь явсан хайртай ах минь үзэгдмээр санагдна аа хө

Аяндаа нь явсан хайртай ах минь үзэгдмээр санагдна аа хө
9#
发布于:2010-10-16 21:01
http://v.youku.com/v_show/id_XODUyOTA3NDA=.html

Үнсье Чамайг аа (吻你)

Хайртай шүү гэж
Хацар дээр минь үнслээ
Харч ханашгүй гэж
Нүдэн дээр минь үнслээ

Ухаантай шүү гэж
Уруул дээр чинь үнсье
Улзалт л санаарай гэж
Магнай дээр чинь үнсье

Үнсье чамайг аа
Үнсье чамайг аа
Цаглашгүй хайраар
Үнсье чамайг аа

Үнсье чамайг аа
Үнсье чамайг аа
Хүнд үлдэшгүй болтол
Үнсье чамайг аа
10#
发布于:2010-10-16 21:05
http://v.ku6.com/show/D_MIAw1_rghcEp93.html

Ээж Aч (遥远的妈妈)

Нарлаг хорвоод жаргах биеийг
Наддаан ээж минь заясан бийлээ
Ухаарч гүйцээгүй энэ л сэтгэлийг
Уужим болгон тэлсэн бийлээ
А А А А А
Уужим болгон тэлсэн бийлээ

Ачтай төрсөн сайхан ээж минь
Азтай мэндэлсэн үр нь би бийлээ
Цэвэр ариунх ээжийнхэн сэтгэлд
Цэцгийн болон дэлгэрсэн бийлээ
А А А А А
Цэцэг нь болон дэлгэрсэн бийлээ

Энэ л хорвоод хүүгээ гэсэн
Эхийн хайр нар нь бийлээ
Үрээ хайрлах эхийн сэтгэл
Үргэлж мөнхийн халуун бийлээ
А А А А А
Үргэлж мөнхийн халуун бийлээ
А А А А А
Наддаан ээж минь заясан бийлээ
Наддаан ээж минь заясан бийлээ
11#
发布于:2010-10-16 21:16
12#
发布于:2010-10-16 21:22
哈琳-天韵摇篮曲

http://www.tudou.com/programs/view/bLmr2T8_N6w/

歌词待续
13#
发布于:2010-10-16 21:25
14#
发布于:2010-10-16 21:29
哈琳-黑眼睛驼羔

http://www.tudou.com/programs/view/wqazeRqm3Qg/

歌词待续
15#
发布于:2010-10-16 21:31
哈琳-你是我唯一的信赖

http://www.tudou.com/programs/view/9QnrhkW9AFE/
17#
发布于:2010-10-17 08:48
Ээж Aч (遥远的妈妈)

Нарлаг хорвоод жаргах биеийг
Наддаан  ...
burgad 发表于 2010-10-16 21:05


一直好喜欢哈琳的歌啊~  之前只有老蒙文的词 没有西里尔文的~ 谢谢朋友提供!
ยินดีที่ได้มาชมเว็บไซค์เซินถง  
คุณYหวังว่ามีโอกาศแลกเปลี่ยนความรู้ทางภาษาและสามารถแบ่งปันความสุขให้กับเพื่อนทุกๆท่าน
18#
发布于:2010-10-18 20:13
还有一些精典蒙语歌曲附带斯拉夫语言文歌词,将陆续上传,以飨同道。斧正或增添歌词为盼
19#
发布于:2011-08-10 22:11
用户被禁言,该主题自动屏蔽!
上一页
游客

返回顶部