阅读:5955回复:5

[资源分享]斯日琪玛的歌--西里尔文歌词 Сэрчмаагийн Дууны Үг

楼主#
更多 发布于:2013-09-20 21:37
Ангир ээж 梦中的妈妈
 
Анисган дунд минь бүрэлзээд байна
Ангир ээж минь алга уу даа
Зүсэр бороо шаагиад байна
Зүүдэнд ээж минь ирвүү дээ
       Зүсэр бороо шаагиад байна
       Зүүдэнд ээж минь ирвүү дээ
 
Холын зэрэглээн тодроод байна
Хонгор ээж минь алга уу даа
Хатуун сэтгэл минь нялхраад байна
Хатан ээж минь ирвүү дээ
       Хатуун сэтгэл минь нялхраад байна
       Хатан ээж минь ирвүү дээ
 
Өнчин сэтгэл минь уйсаад байна
Өлзий буян нь эвийлэх үү дээ
Өөрийн эрхгүй санагдаад байна
Өрлөг ээж минь ирвүү дээ
      Өөрийн эрхгүй санагдаад байна
      Өрлөг ээж минь ирвүү дээ
Ха ха ха аа аа аа
Өрлөг ээж минь ирвүү дээ
  
Ганцхан Чинийх
Галзуурсан дурлалын мананд төөрсөн би
Ганцхан чамд л хайр сэтгэлээ зориулж
Гарцаагүй тохиох тавилангийн эрхээр би
Гал халуун насандаа сөхөрч дурласан билээ
Даруу дөлгөөхөн занд чинь татагдсан
Дандаа л тэвэрт чинь байхыг би хүснэ
Дун цэнхэр тэнгэрийн шувуухай юм шиг
Дураараа цэнгэн жаргамаар байх юм

Дахилт:
Ганцхан чинийх байх гэсэндээ ч юм уу
Гайхлтай хайрандаашатсан ч юм уу
Гайхалтай хайрандаа шатаж дурласан билээ
Гайхалтай хайрандаа шатаж дурласан билээ

Бусдаас чамайгаа дэндүү харамлана
Бухимдаж дотроо хүсэн шанална
Дандаа л тэвэрт чинь байхыг би хүснэ
Далай орчлонд хоёулхх л юм шиг санагдана

Дахилт:
Ганцхан чинийх байх гэсэндээ ч юм уу
Гайхлтай хайрандаашатсан ч юм уу
Гайхалтай хайрандаа шатаж дурласан билээ
Гайхалтай хайрандаа шатаж дурласан билээ /Х2/


Зүрхний эрэл

Наран жаргаж толгод бүүдийнэ

Намираа зөөлөн салхи эргэнэ
Бүлээн нулимсанд бүрэлзэх тэртээд
Бүртийж ээж минь харагдахгүй л юм даа
Гашуун нулимсанд бүдчих салхиар үнсээд
Ганцхан ч тайтгаруулж болохгүй юу ээж минь дээ
Oдоод суумаар ч шөнө нь үгүйлдэг

Орой дээр саран мэлмэрнэ
Зүүд төөрөх нойрон дундаас
Зүрх минь эрээд олохгүй л юм даа
Эмзэгтэй зүрхэнд минь зүүдээр дуудаад
Эргээд наддаа ирээч болохгүй юу ээж минь ээ
Шувууд жиргэж үүр наашилнаа
Шунхан улаан наран дээшилнээ  
Цаана нь гарсан сар жилүүд
Сайхан ээжийг минь авчрахгүй л юм даа
Мөрөөдсөн сэтгэлд минь хүслээр ээжийг минь
Мөнхрүүлээд өгч болохгүй юу хорвоо минь
Мөнхрүүлээд өгч болохгүй юу хорвоо минь

Миний хайртай ээж минь
Ээж минь ээ..

Надад итгээч хайрт минь


Надад итгээч хайрт минь
Надад итгээч хайрт минь
Сэтгэлийн үзүүрт чамдаа
Сэвгүй хайртай билээ

Санан санан зүүдлэвч чамдаа очимгүй
Салгуун холоос сэтгэл минь яардаг ч
Санааны минь зоргоор чи минь дэргэд байгаагүй
Салхины үзүүрт чимээ үгүй

Бодон бодон хайрлавч уулзаж чадаагүй
Барааны холоос сэтгэл минь яарна
Булаг шиг сэтгэлээр чамайгаа би хайрладаг ч
Борхон зүрх чинь хүнийх юм уу

Надад итгээч хайрт минь
Надад итгээч хайрт минь
Сэтгэлийн үзүүрт чамдаа
Сэвгүй хайртай билээ

Хүсэн хүсэн хүлээвч хүрээд ирээгүй
Хорьж боломгүй сэтгэлээ нээгээч
Хайрлахын дээдээр чамайгаа би хайрладаг ч
Халуун зүрх чинь хүнийх юм уу

Надад итгээч хайрт минь
Надад итгээч хайрт минь
Сэтгэлийн үзүүрт чамдаа
Сэвгүй хайртай билээ

Санааны зоргоор дэргэд байгаагүй
Салхины үзүүрт чимээ нь үгүй

Оо
Чамд дурласан минийх шиг хайрыг
Чи хэзээ ч олж чадахгүй

Надад итгээч хайрт минь
Надад итгээч хайрт минь
Сэтгэлийн үзүүрт чамдаа
Сэвгүй хайртай билээ

Дахилт
Сэвгүй хайртай билээ

Нууц амраг чинь болъё

Гадаа байгаль дэлхий амь орж байна
Гартаа хуучин цүнхтэйгээ
Хамгийн сүүлчийн удаа би дасал болсон сургууль руугаа алхаж байна
Харин замыг хаврын анхны бороо угаа байна
 
Хайр дурлал,мөрөөдөл,инээд хөөрөөр дүүрэн оюутан нас надаасаа явлаа гэж үү
Нандин,ариухан илчээ даган хайрт өнөөдөр намайг орхиод явлаа гэж үү минь
 
Байхгүй ч сэтгэлээр омголон насны уйлж дуулж инээж явсан сөчийг
Сүүлчийн хонхны минь дуу чи
Амьдрал гэдэг бэрхшээлийн далай руу үлээ
Харин зүрхэнд хонхон дуу минь үүрд эгшиглэнэ
 
Нүднээс хацар даган урсах баярын нулимс
Сэтгэлийн гүнд гунигийг минь чилээ
Хайртай гэж чамдаа хэлж зүрхлээгүй үгээ
Харцаараа чинийхээ өмнө хайртайгаа хэлье
 
Энд би чамдаа анх дурласан
Энд л би чамайг анх хайрласан
Эрдмийн өргөөнд бид анх учирсан
 
Чи минь баяртай,баяртай сургууль минь
Амьдралын их далай руугаа шувууд нисэн одлоов
 
баяртай,баяртай сургууль минь
 
Энд би чамдаа анх дурласан
Энд л би чамайг анх хайрласан
Эрдмийн өргөөнд бид анх учирсан
 
Чи минь баяртай,баяртай сургууль минь
Амьдралын их далай руугаа шувууд нисэн одлоов
  
Хайрын нулимс

Намайг чамтай учруулсан өдрүүд
Навч адил хийсэн одож байна
Намрийн уйтайхан энэ л шөнө
Хайрын нулимсаар дарс нэрлээ тогтооно уу

Дахилт:
Хайрын нулимсан дарс
Хацар даган урсана
Хамар шархируулан урсана
Халуу төөнүүлэнхэн урсана
Амтат жүрж биш дээ
Нулимс юм чинь
Амьдрал амтлуулан урсана
Нулимс юм уу?

Мөдхөн үүр цайна даа хонгор минь
Мөрөөдлийн шувуу чинь буцъя даа
Мөрөн голыг дундартал энэ л шөнө
Хайрын нулимасаар дарс нэрлээ тогтооно уу

Дахилт:
Хайрын нулимасан дарс
Хацар даган урсана
Хамар шархируулан урсана
Халуу төөнүүлэнхэн урсана
Амтат жүрж биш дээ
Нулимс юм чинь
Амьдрал амтлуулан урсана
Нулимас юм уу?


Чи минь ирнэ

Сэтгэлдээ би чинь чамайгаа хайрлаж явнаа
Сэрүүн зуны үдэш зугаалахыг хүсдэг
Yдшийн одод бидэн хоёртой хамтдаа бүжиглээд
Yлээх салхи нь биднийг аргадана аа
Сарны гэрэлд чиний царай тодрон мишээхэд
Саруул орчлонд би чинь жаргалтай

Бодолдоо би чинь чамайгаа хайрлаж явнаа
Болзоонд урин чамтай учирахыг хүсдэг
Yдшийн одод бидэн хоёртой хамтдаа бүжиглээд
Yлээх салхи нь биднийг аргадана аа
Сарны гэрэлд чиний царай тодрон мишээхэд
Саруул орчлонд би чинь жаргалтай
Саруул орчлонд би чинь жаргалтай

Хайрандаа би чинь чамайгаа энхрийлж жаргаана
Халуун сэтгэлээ би чамдаа илчилнээ
Өвлийн цас нь хаврын нарнаар хайлан урсахад
Усны шувууд эргэн ирнээ
Халуун сэтгэл хайрын илчэнд уяран булгилахад

Хонгор чи минь наддаа ирнээ
Хонгор чи минь наддаа ирнээ
Хонгор чи минь наддаа ирнээ
Хонгор чи минь наддаа ирнээ


Чиний эзгүй шөнө

Хаврын тэнгэр сэтгэлд минь үймрээд
Чиний минь үгүйд би чинь эзгүйрнэ
Хайрын бороо шивэрсэн шөнөөр
Чамайгаа мөрөөдөн хононо

Хадны нулимс дуслан дуслан байх шиг
Сэтгэлийн минь гүнд чи минь үгүйлэгдэнэ
Харанхуйн дунд хамаг сайхан
Зүрхэнд минь нуугдан хорогдоно

Хээр хоносон саран нартай эрхлэнхэн саатаад
Хэн хэнийгээ үгүйлэн санана
Гэгээн орчлонд энэ хайр холоос эргэхийн тавиланд
Хорвоо дэлхий уясан хайлна

Сэрүүн үдшээр одод тэнгэрт түгээд
Чи минь үгүйд би чинь эзгүйрнэ
Сэтгэлийн бороо алтан үрлээр
Асгаран асгаран хононо

Шүүдрийн ус нь дуслан дуслан байх шиг
Бодлын далайд чи минь үгүйлэгдэнэ
Шүүрс алдах шүтээн бүхэн
Надаас үргэн үргэн хулжив аа

Хээр хоносон саран нартай эрхлэнхэн саатаад
Хэн хэнийгээ үгүйлэн санана
Гэгээн орчлонд энэ хайр холоос эргэхийн тавиланд
Хорвоо дэлхий уясан хайлна

Сайхан учрал намайг тойрон эргэнэ
Чи минь үгүйд би чинь эзгүйрнэ
Сарны гэрэл үүлэн чөлөөгөөр
Бүдгэрэн бүдгэрэн хононо

Өөрөө өөрөөсөө нуугдаж боломгүй
Өрөвчхөн хорвоод чи минь үгүйлэгдэнэ
Ганцхан ганцхан чиний минь үгүйд
Газар дэлхий хоосрон эзгүйрнэ

Хээр хоносон саран нартай эрхлэнхэн саатаад
Хэн хэнийгээ үгүйлэн санана
Гэгээн орчлонд энэ хайр холоос эргэхийн тавиланд

最新喜欢:

跨境电商运营iMjmJ.Com跨境电商运营... TyzekyTyzeky
沙发#
发布于:2013-09-21 18:22
可惜没有音频啊
板凳#
发布于:2013-09-23 16:39
很好!赞!谢!
地板#
发布于:2013-09-26 10:51
音频没有啊,可惜
4#
发布于:2014-12-03 01:13
用户被禁言,该主题自动屏蔽!
5#
发布于:2014-12-04 10:49
感谢LZ分享,么么哒!~
游客

返回顶部